Налайх дүүрэг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт “Дүүрэн хангалттай“ дүгнэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Нийслэлийн Засаг Даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/71 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Налайх дүүрэгт нийслэлийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

НОБГ-ын дэд дарга, Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүн, нийт 49 байгууллагын хүч хэрэгсэл, техник, хүн нэг бүрийн гамшгаас хамгаалах бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг үнэлж "Дүүрэн хангалттай" дүгнэлээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэгээ дээшлүүлж, томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулахад идэвх санаачлагатай хамтран ажиллаж, бэлтгэл бэлэн байдлаа ханган оролцсон дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв, Эрүүл мэндийн төв,"Бласт” ХХК, Нийслэлийн 23 дугаар цэцэрлэг, Герман-Монголын ашигт малтмал, технологийн их сургуульд тус газрын "Талархал"-ыг гардуулан өглөө.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна
Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна
 
Оюутан, залуус оршин суугаа газрынхаа Цэрэг татлагын комиссоор орох боломжтой
Оюутан, залуус оршин суугаа газрынхаа Цэрэг татлагын комиссоор орох боломжтой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!