Х.Нямбаатар: Миний охин одоохондоо эрүүл мэндийн асуудалтай байгаа. Үүнийг өнгөрөөж байгаад оролдоорой найз аа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Хотын дарга Х.Нямбаатарын охин Н.Мишээлийн пиво ууж, стэйк иддэг Гэнсэй нохой гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнд Хотын дарга Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн жилийн Л.Оюун-Эрдэнийн бэрийн цүнхний аппрэцийн үргэлжлэл аппрэс-и явагдаж байна. Тэнд нөгөө л МИУС-ийн хэдэн багш нар цайныхаа цагаар гарч ирж юм ярьдаг. Хэдэн комедианууд юм ярьдаг. Энэ чинь зохиол нь ижилхэн болоод байна. Ноднингийн хэдэн юунууд нь нэвтрүүлдэг. Яг л тэр стандарт явж байгаа. Түүнийг монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Хаанаас, ямар зохион байгуулалттай яваад байгааг. Үүн дээр сүүлдээ үр хүүхдүүдийг минь оролдож эхэлж байна. Миний охин хар нялхаасаа нохой тэжээсэн. Нохойных нь үнийг ч гаргачихсан байх шиг. Гадаад руу онгоцоор нисдэг гэнэ. Тэнд өөрөө сурдаг хүүхэд. Тэндээ машин тэрэг хөлслөөд ойр хавийнхаа хот орчмоор явсан л байлгүй. Би хамгийн харамсаж байгаа зүйл нь үүнийг зохион байгуулж байгаа хүмүүст уржигдар орой хэлсэн. Үр хүүхдүүдээр оролдож болохгүй дээ. Хоёрдугаарт, миний охин одоохондоо жаахан эрүүл мэндийн асуудалтай байгаа. Үүнийг өнгөрөөж байгаад оролдоорой найз аа гэж би хэлсэн. Тэр Newsroom-ийн далд эздэд хэлсэн. Сүүлдээ миний амьдарч байгаа газрын дээгүүр дрон нисгэж байна. Машинтай янз бүрээр дагаж байна" гэв.

“Улаанбаатар марафон 2026”-д гүйхээр 13 мянган хүн бүртгүүлжээ
“Улаанбаатар марафон 2026”-д гүйхээр 13 мянган хүн бүртгүүлжээ
 
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!