“Улаанбаатар марафон 2026”-д гүйхээр 13 мянган хүн бүртгүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хүртэл бүртгэнэ.

Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй иргэн оролцохоор бүртгүүлээд байна.

Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бүртгэлийг марафон болохоос гурван долоо хоногийн өмнө хааж буй нь оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх, мөн зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах зорилготой юм.

Иймд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

АТГ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар хэрэг нээсэн
АТГ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар хэрэг нээсэн
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!