Багануурын нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

“Эрдэнэс Монгол” нэгдэл, Нийслэлийн удирдлагууд уулзаж, Багануурын уурхайг түшиглэн хэрэгжүүлэх Нүүрс-Пиролизын үйлдвэрийн төслийн явц, технологийн туршилтын үр дүн, цаашдын алхмын талаар санал солилцлоо.

Уулзалтаар төслийн санхүүжилтийг шийдвэрлэх, бүтээгдэхүүний урт хугацааны худалдан авалт, борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, бодит үр дүн гаргахаар тохиролцов.

Нүүрс-пиролизын үйлдвэр нь Багануурын хүрэн нүүрсийг гүн боловсруулж, өндөр нэмүү өртөг шингэсэн хагас кокс болон дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх Монгол Улсын нүүрс-химийн салбарын анхны төсөл юм.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон технологийн туршилтууд амжилттай хийгдэж, цаашдын ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаж байна.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр:

  • Нийслэлийн хэрэглээг хангах 600 мянган тонн хагас коксжих түлшийг дотооддоо үйлдвэрлэж, импортын хамаарлыг бууруулна
  • Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулна
  • Багануур болон бүс нутагт 400 гаруй шинэ ажлын байр бий болно
  • Багануурын уурхайн ашиглалтын хугацаа уртсаж, эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ
  • Монгол Улсад нүүрс-химийн үйлдвэрлэлийн шинэ салбар хөгжих суурь тавигдана

Багануурын нүүрсийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох энэхүү стратегийн төслийг яаралтай эрчимжүүлж, бодит бүтээн байгуулалтыг эхлүүлэх шаардлагатай байгаа юм.

Шадар сайд Н.Номтойбаяр ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ
Шадар сайд Н.Номтойбаяр ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ
 
“Эрдэнэс Монгол” нэгдлийн төлөөлөгчид Moody’s Ratings агентлагийнхантай уулзлаа
“Эрдэнэс Монгол” нэгдлийн төлөөлөгчид Moody’s Ratings агентлагийнхантай уулзлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!