Б.Пүрэвдагва: Ногоон нуур орчмын 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Хотын дарга өнөөдөр нийслэлийн тодорхой байршлуудад ажиллаж байна.

Энэ үеэр "СБД-ийн есдүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай байгуулна" гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва хэллээ.

Тэрбээр "Улаанбаатар хотод дан ганц Рио парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гадна гэр хорооллын бүсэд ногоон байгууламж барих бодлогын хүрээнд Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэнгийн ажил үргэлжилж байна.

Нийтдээ 85 газрыг чөлөөлөхөөс 74 газрыг чөлөөлсөн. Үлдсэн 11 нэгж газрыг чөлөөлөх шаардлагатай байгаа" гэдгийг хэллээ.

Ногоон байгууламж нь:

  • 133 машины зогсоолтой
  • Нас насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайтай
  • Хиймэл нуур үүсгэж, үер усны аюулаас сэргийлэх зориулалт бүхий цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг төлөвлөжээ.
Э.Бат-Амгалан: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны эхний хагаст ашиглалтад оруулахад салбараас шаардагдах бүх зүйлийг дэмжинэ
Э.Бат-Амгалан: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны эхний хагаст ашиглалтад оруулахад салбараас шаардагдах бүх зүйлийг дэмжинэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!