
Монгол Улсын ерөнхий сайд “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд боловсролын салбарт “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026-2028” цогц арга хэмжээг төлөвлөн, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тогтоол батлууллаа.
PISA-2022 үнэлгээгээр Монгол Улсын суурь боловсрол эзэмшсэн 15 настай хүүхдүүд олон улсын хүүхдүүдтэй харьцуулахад 5 жилээр, хөдөөгийн хүүхдүүдийн 50 хувь нь хотын үе тэнгийнхнээсээ мэдлэгийн хоцрогдолд орсон байгаа үр дүн гарсан.
Иймд:
- ...сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээр дамжуулж боловсролын экосистемийг бүрдүүлэх,
- Багшийн гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлж, багшийг ажлын ачааллаас чөлөөлөх,
- хот, хөдөөгийн болон төр, хувийн хэвшлийн сургуулийн чанарын ялгааг арилгаж, гэрт ойрхон сургууль сайн сургууль байх концепцыг хэрэгжүүлэх,
- улс төрөөс ангид мэргэжлийн томилгоо, мэргэшсэн удирдлагын багийг бүрдүүлэх замаар засаглал менежментийг сайжруулах,
- шударга, нээлттэй үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх,
- цахим шилжилтийг эрчимжүүлж, нэг багш нэг AI туслах, нэг сурагч нэг AI багштай болж, big data-д суурилсан төлөвлөлт, тайлагналын системийг хөгжүүлэх замаар “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг төлөвлөн батлууллаа.