УБЕГ: Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Өнгөрөгч өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл тархсан юм. Тэгвэл эл мэдээллийг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас үгүйсгэлээ. Тодруулбал, гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй болно. Иймд иргэд мэдээллийг шүүн тунгааж, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар “Үндэсний гадаад паспортын загвар, тодорхойлолт”-ыг шинэчлэн баталсан. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жил, 16 хүртэлх насны иргэнд 5 жилээр олгож байна гэж УБЕГ-аас мэдэгдэв.

ГИХГ: Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон
ГИХГ: Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон
 
“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгсийн шинэ кино үзэгчдийн хүртээл болно
“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгсийн шинэ кино үзэгчдийн хүртээл болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!