Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсад анхлан худалдааны санхүүжилтийн үйлчилгээг нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар нийт зах зээлийн 40 орчим хувийг дангаар хангаж байна. Түүнчлэн анх удаа Trade Finance Forum зохион байгуулж, тус форумаар дамжуулан төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх бодлогын түвшний чухал индэр болсон билээ. Тэгвэл энэ жилийн форум Resource Economу – Нөөцийн эдийн засаг сэдвийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Дэлхий дахинд хурдацтай хөгжиж буй технологийн дэвшил, эрчим хүчний шилжилт нь түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлж, улс орнуудын эдийн засаг, худалдааны бодлогод шинэ сорилтуудыг бий болгож байна. Үүний зэрэгцээ дэлхийн геополитикийн болон зах зээлийн тодорхой бус байдал ч нэмэгдэж байна. Худалдаа, хөгжлийн банк нь энэхүү форумаар дамжуулан Монгол Улсын байгалийн нөөц, эрчим хүч болон олон улсын худалдааны санхүүжилтийн чиг хандлага, түүний өртгийг бууруулах боломжуудыг хэлэлцэн, банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан харилцагчдынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгох чухал талбар болох юм.

Худалдаа, хөгжлийн банк нь 2025 онд Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 33 хувь, худалдааны санхүүжилтийн 40 хувийг дангаар гүйцэтгэлээ. Мөн Монгол улсын экспортын голлох салбар болох уул уурхайн салбар дахь банкны нийт санхүүжилтийн 33 хувийг бүрдүүlж байна. Үүнээс 60.7 хувийг алт, 19.6 хувийг чулуун нүүрс, 12.3 хувийг төмрийн хүдэр, 7.4 хувийг бусад төрлийн ашигт малтмалын төслүүдэд санхүүжилт олгожээ. Мөн барилга, эрүүл мэнд, хүнс, сүлжмэл гэх мэт салбарын 28 гаруй томоохон ханган нийлүүлэгчийн 4000+ худалдан авагчдын татан авалтыг нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтээр дэмжин ажиллажээ.

АҮЭБЯ: АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй
АҮЭБЯ: АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй
 
Хүлэгүүд “BCL EAST ASIA 2026” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ
Хүлэгүүд “BCL EAST ASIA 2026” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!