Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АҮЭБЯ: АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг импортолдог бөгөөд тус улсын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байна.

АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй бол АИ-95 автобензин болон дизель түлшний үнэд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орсон.

Дизель түлшний үнэ дөрөвдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод жижиглэнгийн үнэ литр тутамдаа 3490-3990 төгрөгөөр борлуулж байна.

Орон нутагт буюу Увс аймагт дизель түлш литр тутам нь 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөгөөр тус тус борлуулж байна. Мөн АИ-95 автобензиний үнэ литр нь 4100 төгрөг байна.

С.Баяр: “УНҮ 0009” гэх дугаарыг Ерөнхий сайдаас буухад Төрийн тусгай хамгаалалтын албанаас надад дурсгал болгон хадган дээр тавьж гардуулсан
С.Баяр: “УНҮ 0009” гэх дугаарыг Ерөнхий сайдаас буухад Төрийн тусгай хамгаалалтын албанаас надад дурсгал болгон хадган дээр тавьж гардуулсан
 
Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.