CS2 цахим спортын "PGL Bucharest 2026" тэмцээнд оролцож байгаа "The Mongolz" хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр буюу 04-p cарын 06-ны 00:00 цагаас "EYEBALLERS" багийн эсрэг хийнэ. Энэхүү тоглолт нь “PGL Bucharest 2026” тэмцээний 1-0 үзүүлэлттэй багуудын хооронд явагдах юм. "The Mongolz" өчигдөр эхний тоглолтоо s1mple тэргүүтэй "BC.Game Esports" багийн эсрэг хийж 2:0 харьцаатайгаар ялалт байгуулсан.
"PGL Bucharest 2026" 16 баг өрсөлдөх ба хэсгийн тоглолтууд BO3 зарчмаар явагдана. Гурван хожил авсан баг хасагдах шатанд шалгарна. Энэ тэмцээнд аваргалсан баг 200.000, дэд байр 93.750, гутгаар байр 75.000, тусгай байрт шалгарсан баг 43.750 долларын шагнал хүртэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!