Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын Аврагч спорт хороо "Таван хан" дэвжээний бөх Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Энэхүү барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр Улсын заан Б.Бат-Өлзийг зүүн тэгш барьцнаас хавирч даван түрүүллээ.

Барилдааны түрүү бөх 10, үзүүр бөх 6, их шөвөгт шалгарсан бөхчүүдэд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардуулна. Их шөвөгт Дархан аварга Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарлаа.

Г.Эрхэмбаяр нь 2003 оны баяр наадамд тав даван Улсын начин болж 2006 оны наадамд цолоо баталсан байдаг. Тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд тухайн үеийн Улсын харцага С.Мөнхбатаар арав давж түрүүлэн Улсын арслан цол хүртэж байжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2013 оны баяр наадамд тухайн үеийн улсын начин Б.Гончигдамбаар ес давж Монгол Улсын аварга цолыг хүртэж байжээ.

Нийслэлийн АН-ын даргаар Б.Ган-Очирыг сонголоо
Нийслэлийн АН-ын даргаар Б.Ган-Очирыг сонголоо
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 6 хэм дулаан
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 6 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!