
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хийх хэлэлцээний талаар мэдэгдэл хийх үеэрээ "Удахгүй сайн зүйл болно" хэмээн онцолсон байна. Ираны талаас цөмийн зэвсэггүй байхыг зөвшөөрсөн гэдгийг уг мэдэгдэлдээ хэлжээ. Мөн түүний хэлснээр ирэх амралтын өдрүүдэд хэлэлцээ болж магадгүй гэдгийг хэлжээ.
Тэрбээр "Иран хэлэлцээр байгуулахыг хүсэж, бид тэдэнтэй хэлэлцээ хийж байгаа. Бид цөмийн зэвсэг бүтээхийг хүлээн зөвшөөрч болохгүй, энэ бол хамгийн чухал зүйл. Тэд хоёр сарын өмнө энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй байсан бол одоо ийм алхам хийхдээ бэлэн байна" гэж мэдэгджээ.