Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы эзэн хаан “тайван цаг удахгүй ирнэ“ хэмээв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 52 секунд

Тайван цаг удахгүй ирнэ хэмээн Японы эзэн хаан Нарухито ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

"Үүнээс өмнө хүн төрөлхтөн аймшигт тахал, байгалийн гамшигтай олон удаа нүүр тулж байсан. Гэсэн хэдий ч эв нэгдэл, тэвчээр гарган эдгээр сорилтыг даван туулсан билээ. Хүнд цаг үед хүмүүс ирээдүйдээ маш их итгэл найдвар тавьж байгаа бөгөөд амар тайван амьдрах цаг үе удахгүй ирнэ гэж би итгэж байна Бие биенээ энэрэн хайрлаж, тусалж, дэмжиж урагшлахыг чин сэтгэлээсээ хүсэж байна" хэмээн Нарухито хэлэв. Мөн коронавирусний цар тахлыг ялж, ард түмэнтэйгээ биечлэн уулзах өдрийг хүлээж буйгаа эзэн хаан хэлжээ.

Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийн тул эзэн хааныг оролцуулсан шинэ жилийн арга хэмжээнүүдийг эрх баригчид өмнө нь цуцалсан юм. Жил бүрийн нэгдүгээр сарын эхний өдрүүдэд Японы хэдэн арван мянган оршин суугч хааны удмын хосыг харахаар эзэн хааны ордны өмнө цуглардаг байна. Энэ өдөр эзэн хаан, хатан хаанаас гадна эзэн хааны гэр бүлийн бусад гишүүн тагтан дээр гарч, цугласан олонтой мэндчилдэг байна. Энэ онд эзэн хааны шинэ жилийн мэндчилгээг 68 мянга орчим хүн үзжээ.

Уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг хамгийн сүүлд эзэн хаан Хирохито нас барсантай холбогдуулан гурван өдрийн гашуудал зарласны улмаас 1990 онд цуцалж байжээ.

Малын хөлийн татварын хэмжээг сум, дүүргийн ИТХ тогтооно
Малын хөлийн татварын хэмжээг сум, дүүргийн ИТХ тогтооно
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.