Д.Трамп Ормузын хоолойн асуудалд НАТО болон бусад улсууд оролцохыг уриаллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолой асуудал дээр бусад улс орнууд болон НАТО-д тодорхой хэмжээний шахалтыг үзүүлж эхэллээ. Тус хоолойг хамгаалах зорилгоор бусад улсуудтай хэлэлцээ хийж байгаа гэнэ. Уг хэлэлцээрийн гол зорилго нь тус хоолойгоор хийгдэж байгаа тээврийн хөлөг онгоцнуудыг хамгаалахад бусад орнуудыг түлхүү оролцохыг уриалжээ. Ялангуяа Ази, Европын улсууд болох БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Их Британи, Франц зэрэг орнууд тухайн тээврийн замыг хамгаалахад түлхүү оролцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэднийг Ормузын хоолой руу байлдааны хөлөг онгоц илгээж нефть тээвэрлэгч усан онгоцнуудыг аюулгүй нэвтрүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.

Мөн Ормузын хоолойн асуудалд үүссэн асуудал дээр НАТО оролцох ёстойг сануулсан байна. Хэрвээ энэ суудал дээр НАТО-гийн гишүүн орнууд АНУ-д туслахгүй бол тэднийг ирээдүйд муу үр дагавар хүлээж байгаа талаар анхааруулсан байна.

Д.Трамп Ормузын хоолойн асуудал дээр БНХАУ-ыг түлхүү оролцох ёстойг хэлсэн ба хэрвээ тодорхой хариу өгөхгүй бол тус улсад хийх айлчлалаа хойшлуулж магадгүй гэдгээ хэлжээ. Д.Трамп энэ сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа юм.

ШУУД: Хаврын чуулган нээлтээ хийж байна
ШУУД: Хаврын чуулган нээлтээ хийж байна
 
Сүүлийн 5 жилд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 11446 бүртгэгдэж, 12026 хүүхэд хохирчээ
Сүүлийн 5 жилд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 11446 бүртгэгдэж, 12026 хүүхэд хохирчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!