Д.Трамп: Ираны цахилгаан станц, гүүрнүүдийг бөмбөгдөнө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны удирдлагуудад хандаж дахин заналхийлсэн мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Ормузын хоолойг нээхгүй бол Ираны цахилгаан станц, гүүрнүүдийг бөмбөгдөнө" хэмээн сүрдүүлсэн байна. Хоолойг нээ эсвэл тамд амьдар гэх агуулга бүхий мэдэгдлийг хийсэн ба цахилгаан станц, гүүрнүүдэд нэгэн зэрэг халдана гэж мэдэгджээ.

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын зүгээс Ираны хамгийн өндөрт тооцогдох Караж хотын B1 гүүрэнд цохилт өгсөн. Уг халдлагын улмаас 8 хүн амиа алдаж, 95 хүн шархадсан гэж Ираны төрийн хэвлэлүүд мэдээлжээ. АНУ-ын зүгээс гүүрийг Ираны тал пуужин, дроны эд анги тээвэрлэх зориулалтаар ашиглаж байсан гэж үзэн онилжээ.

Ормузын хоолой нь газрын тосны далайн тээвэрлэлтийн чухал замд тооцогддог бөгөөд сөргөлдөөн эхэлсний дараа Иран энэ хоолойг хяналтдаа авсан юм. Ираны хяналтад орсны дараа энэ хоолойгоор өдөрт нэвтрэх хөлөг онгоцны тоо өмнөх үеийнхээс 90 хувиар буураад байгаа.

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны үйл ажиллагаа Төв аймагт боллоо
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны үйл ажиллагаа Төв аймагт боллоо
 
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Би хэн нэгний сэлэм, жад байна гэж хэлэхгүй, би хэрэг зохиож ярихгүй
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Би хэн нэгний сэлэм, жад байна гэж хэлэхгүй, би хэрэг зохиож ярихгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!