УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг баасан гарагт хамтад нь огцруулсан нөхцөл байдалтай холбогдуулан хотын дарга асан, АН-ын гишүүн Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Монголын ард түмэн О.Цогтгэрэл тэргүүтэй АН-д талархаад ч баршгүй. Намын даргын төлөө “алалдаан”-ыг, төр рүү авч орж ирээд төрийн институц хоорондын алалдаан болгох шахсан Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг цугт нь хуссанаар парламентын засаглалыг аварсан юм. Монголчуудын 72 хувь нь улстөрчдийн булайг байнга “гэрэлд цохиулж” байдаг парламентын нээлттэй засаглалаа дэмждэг нь судалгаагаар гарчээ. Намын даргын асуудлаа төрийн эрх мэдлийг ашиглан шийдэх гэсэн МАН-ын бузар бурангуй санаархал үүгээр дууслаа. Намуудад том сургамж" гэжээ.
Монголын ард түмэн,Цогтгэрэл тэргүүтэй АН-д талархаад ч баршгүй!
Намын даргын төлөө “алалдаан”-ыг,төр рүү авч орж ирээд төрийн инститүүц хоорондын алалдаан болгох шахсан Амарбаясгалан,Занданшатар нарыг цугт нь хуссанаар парламентийн засаглалыг аварсан юм!
Монголчуудын 72 хувь,…
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) October 20, 2025