Э.Бат-Үүл: Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтад хүргэнэ гэдэг бол, С.Баярцогтын зовлонгийн ёроолд байхдаа өөртөө тавьсан тангараг нь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Маргааш АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг жинхлэх эсэх, дэд дарга нараа сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Тэгвэл тус намын ахмад гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл "С.Баярцогтын цээжийг нүцэглээд харвал, манай намын хагарал, бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, хөөрхий.

Тийм учраас, хагарал, эвдрэлээсээ болж ялагддаг ганцхан шалтгааныг, өөрийн сорвитой шархтай биеэрээ тэр дэндүү сайн мэддэг, мэдэрдэг. Шоронд байхад нь эргэж очиход, мань хүн надад өөрийнхөө тухай биш, намынхаа хагаралыг засах тухай ярихад нь би уцаарлаад, "Чамайг Женко шоронд хийсэн шүү дээ" гэхэд, өөдөөс юу гэсэн гээч.

Ийм юм яриад байвал манай нам хэзээ ч ялахгүй. Намаа нураахгүйн тулд Женког ч уучлахаас өөр аргагүй гэж билээ.

Энэ хэлсэн үгэнд уур хүрсэн ч, Эван Макгрегор шиг булчин шөрмөс нь зангирсан фит эр өмнө минь зогсоод, намынхаа ирээдүйг ярьж байгааг хараад, ийм нам хэзээ ч ялагдашгүй гэж би өөрийн эрхгүй зоригжсон юм даа. Монголынхоо төлөө зүтгэснийхээ хариуд 10 жилийн ял аван хэлмэгдчихсэн хэрнээ, ирээдүйн тулаанд бэлдэн зогсож байгаа түүнийг хараад ангайхаас өөр яалтай билээ.

Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтанд хүргэнэ гэдэг бол, зовлонгийн ёроолд байхдаа түүний өөртөө тавьсан тангараг болой" гэжээ.

Дундговь аймагт хог ангилан боловсруулж, 12.5 мВт дулаан гаргах үйлдвэрийн явц 92 хувьтай байна
Дундговь аймагт хог ангилан боловсруулж, 12.5 мВт дулаан гаргах үйлдвэрийн явц 92 хувьтай байна
 
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээ
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!