Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар ЗӨВХӨН 1 УДАА томилох заалтыг хүчингүй болгосон билээ. Тэгвэл энэ талаар АН-ын ахмад гишүүн Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,
"Болох вий гэж сураг сонсож байсан зүйл болдгоороо л боллоо. Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргалаа. Бүрэн эрх нь дуусаад нэг жил болж байгаа даргатай Цэц шийдвэр гаргалаа. Цэц Үндсэн хуулиа амьгүй болголоо.
Гитлер Үндсэн хуулийг амьгүй болгож, парламентын гишүүдийн нэр дэвшүүлэх эрхийг намуудаас "булаан авч" дарангуйлалаа тогтоож байсантай яг утга ижил явдал Монголд эрчээ авах гэж байна.
Германы олон намуудаас, сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн жагсаалтыг Гитлер гаргадаг байсан юм шүү дээ. Тэр бузар явдал Монголд орж ирж байна.
МАН Ардчилсан намын Ерөнхийлөгч болон УИХ-д нэр дэвшүүлэх эрхийг "Засгийн ордны 3-р давхраас захиалга авдаг" гэгддэг Ерөнхий шүүгчээр дамжуулан булаан авах гэж байна. Ардчилсан намыг яг Гитлер шиг дефакто устгах гэж байна.
Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд эцсийн найдлага үлдэж байна. Тэр сонгуулиар Жэнкогийн шүүхээс салгахаа амалсан. Гитлерийн Герман, Ваймерийн гэгдэх ардчилсан Үндсэн хуультай байсныг хүмүүс огт мэддэггүй юм.
Түүхийн энэ гашуун сургамжаас үндэслэн Гитлерийн дэглэм сүйрсний дараа шинэ Герман Үндсэн хуульдаа Үндсэн хуулийн засаглалыг устгаж байгаа төрийн эсрэг бослого гаргах эрхийг иргэдэдээ олгох заалтыг нэмсэн билээ.
Цэцийн Г.Баясгалангийн алдааг засахаас нааш Үндсэн хуулийн засаглал энэ тэр гэж ард түмнээсээ шаардах эрх Монголын төрд байхгүй.
Ерөнхийлөгчид хэнийгээ дэвшүүлэхээ бүрэн мэдэх Ардчилсан намын эрхэнд халдах гэж оролдвол бослогыг зохион байгуулах болно. Одоогоор Чойбалсан хот, Налайх дүүргийн манай ардчиллын партизанууд, намын гишүүд оролцоно гэдгээ илэрхийлээд байгаа. Тэд Ардчилсан нам хэзээ ч МАН-ын боол, албат болохгүй. Тэгэж байхаар тэмцэе гэж байна. Намынхаа залуус, хойч үеийнхээ бүрэн эрх, эрх чөлөөний бид нэгийгээ үзнэ гэж байна" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!