Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж баатар цолны тэмдгийг зүүж өгөхдөө “Чамд биш намдаа өгч байгаа юм“ гэж хэлсэн учраас түүнийг нь намын дарга О.Цогтгэрэлд өгсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Монголын ардчиллын анхдагчдын нэг, Хотын дарга асан Э.Бат-Үүлд 2009 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын баатар цол олгож байсан билээ. Тэрбээр баатар цолны тэмдгээ намдаа өгсөн тухай ийн бичжээ. Ингэхдээ "Баатрын тэмдгийг нь би, түүний жинхэнэ эзэн нь болох намдаа тушаасныг А.Ганбаатар мэдээгүй царайлдаг нь яаж байгаа юм бол.

Ц.Элбэгдорж надад баатрын тэмдэг зүүж өгөхдөө "Чамд биш намдаа өгч байгаа юм, чи төлөөлөөд авч байгаа" гэж зориуд тодруулж хэлсэн. Дараа нь би түүнийг нь намын дарга О.Цогтгэрэлд өгсөн. Ард түмний нүдэн дээр өгсөн. Монголчууд бүгд мэднэ. А.Ганбаатар харь гарагаас ирээгүй байлгүй дээ.

Миний аз болоход би, эрх мэдлийн нянгарлал хийгээд хулхи алдар хүндээр гоёх тэнэг маанагуудыг үзэж чаддаггүй эрхэмсэг зохиолчид сэхээтэнүүдийн дунд өссөн юм шүү.

Манай намд баатрын одон ч багадана. Хөх тэнгэр, эрх чөлөө хоёртоо сагах Чингисийн Монголын эрх чөлөөг 300 жилийн дараа эргүүлж авчирсан манай намыг, Чингисийн монголчууд тэнгэрээс ямагт адислаж байгаа.

Москва, Бээжэнгээс зөвшөөрөл эрэх зовлонгүй болж, өөрийгөө мэдэх бүрэн эрхт Монгол өнөөдөр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг ямар өнгөлөг хүлээн авч байгааг хар даа, А.Ганбаатар аа" гэжээ.

Улаанбаатарт 24 хэм дулаан, аадар бороотой
Улаанбаатарт 24 хэм дулаан, аадар бороотой
 
Монгол Улсын Төрийн далбааны өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна
Монгол Улсын Төрийн далбааны өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!