Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөний зөв дадалд уриалах зорилготой “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр /2025.06.13/ боллоо.

“Бид хичээж байна, та ч бас хичээгээрэй” уриан дор зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний хүрээнд аялал, жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, нөлөөллийн ажлыг эхлүүлсэн талаар нээлтэд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл онцоллоо.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах Улаанбаатар хотыг тойроод 150 километрийн радиус дотор бүрэн тоноглогдсон автомашинтай хөдөлгөөнт эргүүл гаргаж, 24 цагаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгааг дурдлаа.

Энэ оны эхний 5 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1856 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар өсөж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 42, орон нутагт 176 хүний амь нас хохирсон байна.

Иймд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөх нь хөдөлгөөнд оролцогч хүн бүрийн хариуцлага, ухамсар, хамтын ажиллагаа болохыг нээлтийн үеэр уриаллаа.

Тэтгэврийн зээлтэй холбоотой Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД
Тэтгэврийн зээлтэй холбоотой Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.