Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын төмөр зам” ТӨХК хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэдэг. Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “Дижитал оюуны хэрэглээ ба цахимжилт” уриан дор зохион байгуулж байна.

"Монголын төмөр зам" ТӨХК энэхүү аяны нээлтээ хийж, төв оффисын ажилчид "Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрэмбэ" сэдвээр илтгэл, сургалтад хамрагдлаа. Мөн тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хэлтсээс ажлын хэрэгцээндээ BUKHBAT программ хангамжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Ж.Алдаржавхлан: Гэмт хэрэг, муу муухай зүйл фэйсбүүкээр түгээгддэг болохоор сургуулийн орчинд фэйсбүүкийг 3 сар хориглох санал гаргасан
Ж.Алдаржавхлан: Гэмт хэрэг, муу муухай зүйл фэйсбүүкээр түгээгддэг болохоор сургуулийн орчинд фэйсбүүкийг 3 сар хориглох санал гаргасан
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.