Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжингийн зам харилцааны их сургуулийн удирдлагуудтай уулзалт хийв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

”Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Бээжингийн зам харилцааны их сургуулийн Олон улсын харилцааны төв болон Зам тээврийн факультетын удирдлагуудтай уулзаж 2013 оноос хойших хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцэв.

Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс шинээр хэрэгжиж эхэлж буй БНХАУ-тай холбогдох хил холболтын төмөр зам болон урт хугацааны тээврийн төслүүдэд хамтарсан судалгаа шинжилгээ хийх, урт болон богино хугацааны боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцож, санамж бичиг болон хамтран ажиллах гэрээ хийж үйл ажиллагаагаа ахисан түвшинд хүргэхээр боллоо.

Мөн Олон улсын харилцааны төвд болон Зам харилцааны факультетын удирдлагуудад 130 жилийн ойг нь угтан 2013 оноос хойших төмөр замын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжиж хамтарч ажилласанд талархлын батламж гардуулав.

ХУУЛЬ: Цагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ХУУЛЬ: Цагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.