Улаанбаатар хотын төвд хуучин орон сууцны үнэ шинэ орон сууцаас ч үнэтэй байна. Тухайлбал, хотын А бүс болох Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1 мкв талбайн үнэ хамгийн өндөр нь 5.7 сая төгрөг байхад хуучин орон сууц 5.9 сая төгрөг байгаа юм. Харин тансаг хороолол, хаус төвлөрсөн гэгдэх Хан-Уул дүүрэгт 1 мкв талбайн орон сууцны үнэ 4.6 сая төгрөгтэй байна.
Тэгвэл бусад байршилд шинэ орон сууц хуучин орон сууцаас үнэтэй байгаа юм. Тодруулбал, шинэ орон сууцны 1 мкв талбай дунджаар 4.6 сая төгрөгийн үнэтэй бол хуучин орон сууц 4.2 сая төгрөг байгаа юм.
Гэхдээ байршлаасаа хамаарч харилцан адилгүй үнэтэй. Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны мкв 4.6 сая төгрөг бол хамгийн хямд нь Сонгинохайрхан дүүрэгт мкв нь 3.2 сая төгрөг байгаа юм. Тэгвэл Баянгол, Баянзүрх дүүрэгт харьцангуй хямд буюу мкв нь 4.4-4.2 сая төгрөг байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!