
Улаанбаатар хотод шинэ орон сууцны үнэ мкв нь дунджаар 4.5 сая төгрөгийн үнэтэй байна. Хамгийн үнэтэй байршилд Сүхбаатар дүүрэг тооцогдож байгаа юм. Тус дүүрэгт нэг мкв орон сууцны үнэ дунджаар 5.2 сая төгрөг бол хуучин орон сууц нь шинээс ч үнэтэй байна.
Дунджаар мкв үнэ 5.5 сая төгрөг байгаа юм. Үндэсний статистикийн хорооны орон сууцны үнийн индексээр Зайсангаас илүү Сүхбаатар, Чингэлтэй буюу хотын төвд үл хөдлөх хөрөнгө илүү өндөр үнэтэйд тооцогдох болжээ.
Мөн л Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцаас илүү хуучин орон сууц нь өндөр үнэтэй байгаа юм. Харьцуулахад шинэ орон орон сууц мкв нь 4.7 сая төгрөг бол хуучин орон сууц нь 5.4 сая төгрөгийн үнэтэй байна.
Харин Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны мкв үнэ 4.5 сая төгрөгөөс эхэлж байгаа бол хуучин нь мөн адил 4.8 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
Тэгвэл Улаанбаатарт хамгийн хямд байршилд Сонгинохайрхан дүүрэгт байна.Тус дүүрэгт хуучнаас илүү шинэ орон сууц нь үнэтэй байгаа юм. Тодруулбал, хуучин орон сууц мкв нь 3.1 сая төгрөг бол шинэ нь 3.3 сая төгрөг байна.
Дөрөвдүгээр сард орон сууцны үнийн индекс 1.28 болж, өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар өссөн байна. Задлаад харвал, хуучин орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 16 хувиар, шинэ орон сууцны үнэ 11.5 хувиар өссөн байна.