Орон сууцны дундаж үнэ мкв нь 4.4 сая төгрөг болж 12.7 хувиар өслөө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 6 секунд

Улаанбаатарт хуучин болон шинэ орон сууцны үнэ нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал, хоёрдугаар сард орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 12.7 хувиар өсөж, шинэ орон сууцны үнэ мкв нь дунджаар 4.4 сая төгрөг болжээ. Гэхдээ зах зээлд борлуулагдаж буй дундаж үнэ байршлаасаа хамааран харилцан адилгүй үнэтэй. Хамгийн үнэтэй нь, Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ мкв нь 5.6 сая төгрөг бол хамгийн хямд нь Сонгинохайрхан дүүрэгт 3.2 сая төгрөг байна. Тэгвэл хуучин орон сууцны үнэ мкв нь дунджаар 4.5 сая төгрөг байгаа бол мөн л Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцтай адил үнэтэй байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт арай хямд буюу мкв 3 сая төгрөг байна.

НИТХ-ын дарга А.Баяр иргэн О.Отгонтөгс нарын хүмүүстэй автомашины татварын нэмэгдлийн асуудлаар уулзлаа
НИТХ-ын дарга А.Баяр иргэн О.Отгонтөгс нарын хүмүүстэй автомашины татварын нэмэгдлийн асуудлаар уулзлаа
 
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор  Хөгжлийн лигрүү уналаа
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор Хөгжлийн лигрүү уналаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!