УИХ УИХ-ын 2025.01.16-ны дарийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: СЗХ-ны ажлын албаны дарга бол хариуцлагатай алба. Хорооны дарга болоход танд ямар эрх мэдэл дутав. Ажлын албаны дарга байхад эрх мэдэл дутлаа гэсэн гурван жишээгээ хэлэхийг хүсье. Танай СЗХ ил тод байдлаараа маш муу ажилладаг.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Д.Пүрэвдаваа гишүүний асуултад нэр дэвшүүлсэн хүний хувьд би хариулъя.Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлсэн шалтгаан бол салбартаа олон жил ажиллаж туршлагажсан албан хаагч учраас нэр дэвшүүлсэн. Миний хувьд өөртэй нь уулзаж санал сонсоогүй. Энэ салбар өөрөө шинэ тутам хөгжиж байгаа учраас эхнээсээ хууль эрх зүйн орчныг нь чамбайруулж, сайжруулах шаардлага байгаа учраас гаднаас шинэ хүн томилж туршлагажих хугацаа алдахгүйгээр эрх зүйн орчны томоохон өөрчлөлт шинэчлэлийг хийх зорилгоор энэ хүнийг нэр дэвшүүлсэн. Өнөөдөр УИХ-аар томилогдвол УИХ-ын даргын хувьд хүлээж авч уулзаад үндсэн чиглэл өгнө гэж бодож байгаа. ББСБ-ын эрх зүйн зохицуулалт сул байгаа. Арилжааны банкнуудаас хэт өндөр хүүгээр мөнгө хүүлж байгаа тогтолцог халах асуудал байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!