О.Цогтгэрэл: Төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар орлуулж болох тухай заалт дагалдах хуульд орж ирээгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж оруулж ирсэн хуулийн төсөлд Төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар орлуулж болох тухай заалт дагалдаж байгаа хуульд орж ирээгүй байна. Тэгэхээр Баялгийн сангийн тухай хуульд тусгасан зүйл заалт дагалдах хуульд тусаагүй болохор хууль хоорондын зөрчил үүсэхээр байна.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Баялгийн сангийн хуулиар төрийн эзэмшлийн хувийг 34-50 хүртэлх гэж заасан.Одоогийн мөрдөгдөж байгаа ашигт малтмалын хуулиар төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар орлуулж болно гэдгийг нээсэн байсан ч Цөмйн энергийн хуулиар энэ нь нээлттэй биш байсан. Тиймээс ашигт малтмалын хуулиараа энэ хэлэлцээрийг хийх нь нээлттэй. Харин Цөмийн энергийн тухай хуульд энэ боломжийг нээсэн тохиолдолд төр эзэмшлийнхээ 34, 50 хүртэлх хувийг АМНАТ-аар орлуулж болно. Иймд заавал Баялгийн сангийн хуульд өөрчлөлт орох шаардлага байхгүй буюу УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийвэрлэж болох асуудал юм.

ЦЕГ: Хятадад цахим гэмт хэргийн хохирогч болсон Монгол оюутнуудын тоо нэмэгдсээр байна
ЦЕГ: Хятадад цахим гэмт хэргийн хохирогч болсон Монгол оюутнуудын тоо нэмэгдсээр байна
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!