Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн сард намрын нээлтээс хойш барилдаан болоогүй. Тэгвэл МҮБХ-ноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваариа олон нийтэд танилцуулжээ. Аравдугаар сард болох хамгийн эхний барилдаан үндэсний бөхийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн байх бөгөөд энэ сарын 16-нд эхэлж, гурван өдөр үргэлжилнэ.
Харин 19-нд Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Тэгвэл 20-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдааныг зохион байгуулахаар товложээ.Үүнээс гадна энэ сарын 27-нд Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болох аж. Үүнээс гадна энэ сарын 27-нд Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болох аж.