Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр 60 сая дахь модыг Түргэний аманд барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр. Энэ хүрээнд 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр Түргэний аманд 60 сая дахь модыг тарих талаар төлөвжээ. Мөн өнөөдрөөс дараах байршилд мод тарих юм. Үүнд,

  1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн

  2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.

  3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”

  4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”

  5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”

  6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”

  7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам.

  8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"

  9. Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд

  10. Тэрбум мод сан

Дээрх байршилд өнөөдрөөс эхлэн мод тарих юм байна. Ойн газраас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах арга хэмжээг энэ сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Барс захын уулзвараас Вокзал хүртэлх авто замын хойд эгнээг хаалаа
Барс захын уулзвараас Вокзал хүртэлх авто замын хойд эгнээг хаалаа
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.