Маргааш 23:00 цагаас дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Өнөөдрийн байдлаар хоёр байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал,

Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Тус замыг есдүгээр сарын 26-нд нээнэ.

Баянзүрх дүүрэг, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийг хийж байна. Тус замыг есдүгээр сарын 24-ний 06:00 цагт нээнэ.

Харин маргааш буюу есдүгээр сарын 24-нд 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ.

Тодруулбал,

  • Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замын хэсэгчилж хааж, шинэчилнэ. Ингэхдээ баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хааж, 26-ны 06:00 23-ны 06:00 цагт нээнэ. Харин зүүн хэсгийн авто замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
  • Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Хойд хэсгийн замыг 9 дүгээр сарын 24-ны өдрийн 23:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх бол урд хэсгийн замыг 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Орхон аймагт цахилгаан зуухаа асаалттай орхисноос орон сууцанд дэлбэрэлт гарчээ
Орхон аймагт цахилгаан зуухаа асаалттай орхисноос орон сууцанд дэлбэрэлт гарчээ
 
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!