Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон аймагт цахилгаан зуухаа асаалттай орхисноос орон сууцанд дэлбэрэлт гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Орхон аймгийн Баян-өндөр сумын 4-р хорооллын 23 дугаар байранд өнөөдөр /2024.09.23/ 14:53 минутын орчимд байрны цонх хагарч, ямар зүйл дэлбэрч буй мэт хүчтэй чимээ гарчээ. Тухайн байрны оршин суугчдаас энэ тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт ирж, шалгалт хийхэд тухайн орон сууцны эзэн гэрээсээ гарахдаа цахилгаан зуухаа асаалттай орхисон байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

Түүнчлэн цахилгаан зуухныхаа дээр газын плитка тавьж орхисноос дэлбэрэлт үүссэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Уг дэлбэрэлтийн улмаас бүх өрөөнийх нь цонх, хаалга хагарч эвдэрсэн бөгөөд хүн бэртэж гэмтээгүй байна. Иймд иргэдийг гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ шалгаж, аюулгүй байдлаа хангаж байхыг анхааруулав.

120 мянгатын уулзвараас “И-март” хүртэлх замыг өнөөдөр хааж шинэчлэхээр байсан  ч нэг өдрөөр хойшилжээ
120 мянгатын уулзвараас “И-март” хүртэлх замыг өнөөдөр хааж шинэчлэхээр байсан  ч нэг өдрөөр хойшилжээ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.