Хаалттай Маршалын замаас гадна өнөөдөр 23.00 цагаас 120 мянгатын уулзвараас “Имарт“ худалдааны төв хүртэлх замыг ХААНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд
Гэрэл зургийг Даваадоржийн Чинзориг FB хуудсаас ашиглав

Сүүлийн үед зам шинэчлэлийн ажил үргэлжилж, төв замуудыг хэсэгчлэн хааж байна. Энэ нь түгжрэл үүсгэж, иргэдийг бухимдуулж байна. Тэгвэл одоо хаалттай болон өнөөдрөөс хаах замуудын мэдээллийг хүргэж байна.

  • Баянзүрх дүүрэг, 13, 37, 42 дугаар хороо, Нарны зам, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06:00 цагийн хооронд,
  • Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны авто зам, Их тэнгэрийн уулзвараас “И-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд,
  • Хан-Уул дүүрэг, 15, 18-р хорооны нутаг дэвсгэр, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто зам 120 мянгатын уулзвараас “И-МАРТ” худалдааны төв хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил хойд хэсгийн замыг засварлах хугацаа, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23:00 цагаас, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд, Урд хэсгийн замыг засварлах хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд тус тус хааж засварлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

ЦУОШГ: Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно
ЦУОШГ: Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно
 
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!