ЦУОШГ: Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

ЦУОШГ-аас малчид, хадланчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээг ирүүллээ. Тодруулбал,

Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орохыг анхааруулж байна.

Мөн энэ сарын 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 24-нд говь, талын нутгаар, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, Их нууруудын хотгор, Орхон_Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус,өдөртөө +14…+19 градус дулаан байна. 26, 27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Б.Мөнхзаяа Хөх хотод болсон марафонд түрүүллээ
Б.Мөнхзаяа Хөх хотод болсон марафонд түрүүллээ
 
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!