Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: О.Осоржамаа бусдад хутгалуулан эмнэлэгт хүргэгдсэн. Харин нас барсан гэдэг нь худал

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Цахим орчинд О.Осоржамааг бусдад хутгалуулсан байдалтай Цэргийн Төв эмнэлэгт хүргэгдэн, улмаар нас барсан гэх мэдээлэл тархсан. Тодруулбал, Нэр бүхий пэйж хуудсаар өчигдөр оройн 22 цагийн үед дээрх мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд иргэдийн зүгээс энэ мэдээлэл нь үнэн гэдэгт эргэлзэж буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Өчигдөр буюу 2024.09.17-ны өдрийн 21 цагийн үед цагдаагийн байгууллагад “автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад 30 настай, эрэгтэй О нь хутгалагдсан шархтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна. Гэхдээ цахим орчинд гараад буй амь насаа алдсан гэх мэдээлэл нь худал" гэлээ.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ: 40 сая төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ: 40 сая төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.