ЦЕГ: Олон тооны гар утас хулгайлж, ОХУ руу гаргадаг байсан этгээдийг саатууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар-Улан Удэ-Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг "альфард" маркийн автомашиныг шалган, жолооч Б нь 10 ширхэг "iphone 14", "15 pro max", 1 ширхэг "samsung S ultra" загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад, урьдчилсан байдлаар дээрхи гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Тэдгээрээс 5 утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгчээ.

Тодруулбал "Альфард" маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан 8 хүнд дээрхи гар утаснуудыг 1-2 ширхэгээр нь тараан өгч, гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн энэ сарын 11-12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг шалгахад ОХУ-ын Буриад улсын иргэн Д нь IPhone, samsung загварын 9 ширхэг гар утсыг хилээр авч гар үед саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Уг хураагдсан 9 ширхэг гар утаснаас одоогоор 3 утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогч иргэд гар утсаа халааснаасаа алдаж хохирсон иргэд байна.

ШҮҮХ: БЗС-ийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн хүүдээ зээл олгосон гэх П.Лхагвасүрэнгийн шүүх хурал өнөөдөр болно
ШҮҮХ: БЗС-ийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн хүүдээ зээл олгосон гэх П.Лхагвасүрэнгийн шүүх хурал өнөөдөр болно
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!