Юань солиулах зорилгоор фэйсбүүк зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, гурван удаагийн гүйлгээгээр нийт 94 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Фэйсбүүк зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, мөнгөө залилуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Л" юань солиулах зорилгоор фэйсбүүк зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, улмаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 93,990,000 төгрөг шилжүүлэн залилуулжээ.

Цагдаагийн байгууллагаас тухайн дансанд барилт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Цахим орчинд нийтлэгдсэн зарын цаана залилагч этгээд байж болзошгүй тул аливаа санхүүгийн гүйлгээ хийхдээ нягталж, эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Сүхбаатарын талбайд маргааш “K-WAVE concert”  үнэ төлбөргүй болно
Сүхбаатарын талбайд маргааш “K-WAVE concert” үнэ төлбөргүй болно
 
Манай улсаас The MongolZ, 5star eSports байгууд нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд  оролцоно
Манай улсаас The MongolZ, 5star eSports байгууд нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд оролцоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!