Монголын гимнастикийн холбооноос анх удаа 6 дахь удаагийн Азийн нээлттэй тэмцээн болох “Жимнаестрада-2024” соёлын наадмыг эх орондоо зохион байгуулахаар болжээ. Тодруулбал,
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт тус наадам болох бөгөөд Монгол, Япон, Солонгос, Азербайжан, Бразил, Дани, Герман, Малайз зэрэг улсын баг тамирчид оролцох юм.
Энэхүү арга хэмжээ нь дэлхийн хамгийн том гимнастикийн наадмуудын нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын болон Азийн гимнастикийн холбоодын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах аж.
С.Гүндэгмаа