Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арабууд шонхор барьсан хэргээр 100 мянган төгрөгөөр торгуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Арабууд шонхор шувуу барьсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр нэр бүхий хаягаас “Барьсан шонхор шувуунуудаа тавь, Арабуудын унаж явсан тээврийн хэрэгсэл осолдчихлоо” гэх видео мэдээлэл нийтлэгдсэн. Уг асуудлыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулсан. Тодруулбал,

  • "Өвөрхангай аймаг, Тарагт сумын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн зөвшөөрөлгүйгээр тагтаа, ногтруу шувуу барьсан" гэх Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл,
  • (Амьтны тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Катар улсын иргэн S.Kh, Бүгд Найрамдах Ирак Улсын иргэн D.D нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас “Энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль 2024” арга хэмжээг 2 дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулна
БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас “Энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль 2024” арга хэмжээг 2 дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.