Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас “Энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль 2024” арга хэмжээг 2 дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 42 секунд

Арга хэмжээний хүрээнд БНСУ-ын бүс нутгийн төлөөлөл, аялал жуулчлал болон эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй байгууллага Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас Солонгост айлчлах жилийн (Visit Korea Year 2023-2024) хүрээнд 8-р сарын 30-наас 9-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар болон Дархан хотод “K-Tourism Roadshow & K-Medical Tourism Festival 2024” (Энгийн болон Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Фестиваль) арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээ нь Солонгосын энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар мэдээлэл, зөвлөгөө олгож, төрөл бүрийн К-Контентуудаар дамжуулан Солонгосыг соёл, аялал жуулчлалыг таниулах цогц арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

Фестивалийн үеэр 8-р сарын 30-нд Шангри-ла зочид буудалд Солонгос-Монгол хоёр улсын аялал жуулчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санал солилцох бизнес уулзалт, 8-р сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд БНСУ руу аялах болон эмчилгээний зорилгоор зорчих хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөг, К-РОР тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Харин 9-р сарын 1,2-ны өдрүүдэд БНСУ-аас хүрэлцэн ирж буй эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлалыг сонирхож буй Дархан хотын иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг зохион байгуулах юм.

ТОДРУУЛГА: Гэрээгээр тохирсон тоо хэмжээг хэтрүүлсэн 58 эмнэлгийн ЭМД-ын санхүүжилтийг он дуустал зогсоосон
ТОДРУУЛГА: Гэрээгээр тохирсон тоо хэмжээг хэтрүүлсэн 58 эмнэлгийн ЭМД-ын санхүүжилтийг он дуустал зогсоосон
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.