Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Өнгөрөгч долоо хоногт хэн болох нь тогтоогдоогүй 2 цогцос олж тогтоосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 36.311, мөрдөн байцаалтын 3.134 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 322 хэргийг хүргүүлсэн байна.

Мөн өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 16, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 44, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 91, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 2, шүүхээс даалгасан хүн 67, зөрчил үйлдсэн этгээд 17 олж тогтоосон.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 30 иргэнд 9.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 141 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

ИЗНН-аас УИХ-д сонгогдсон гишүүд 12:00 цагт мэдээлэл хийхээр болжээ
ИЗНН-аас УИХ-д сонгогдсон гишүүд 12:00 цагт мэдээлэл хийхээр болжээ
 
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89.2 хувийг арилжааны 9 банкны 30.162 данс ашиглан үйлджээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89.2 хувийг арилжааны 9 банкны 30.162 данс ашиглан үйлджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.