Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс Улаанбаатарт бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 8000 авто машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хар хөх өнгөтэй болгон өөрчилсөн. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй 2199 суудлын автомашин байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл дээрх хугацаанд нийслэлд бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулснаар ачаалал буурна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

ШҮҮХ: “Ард“-ын Ч.Ганхуягийг албадан ирүүлэх прокурорын саналаас татгалзлаа
ШҮҮХ: “Ард“-ын Ч.Ганхуягийг албадан ирүүлэх прокурорын саналаас татгалзлаа
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.