Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: “Ард“-ын Ч.Ганхуягийг албадан ирүүлэх прокурорын саналаас татгалзлаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нь дүү Ч.Золбоотойгоо хамтарч эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн ч прокурорын шатанд энэ хэрэг гацсан байдаг.

Улмаар Ч.Ганхуяг яллах дүгнэлттэйгээ ирж танилцахгүй байгаа тул албадан ирүүлэх саналыг прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан юм. Тэгвэл БЗ, СБ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь прокурорын байгууллагын саналыг хүлээж авахаас татгалзсан байна.

Энэ тухай Ч.Ганхуяг "Дуудсан цагт нь үс зүсээ засаж байгаад явж очоод байгаа. Шүүхээс шударга шийдвэр гаргасанд баярлалаа. Үнэн ялдаг. Харин хэвлэлээр худал мэдээлэл цацаж дайрч байгаад гомдол гаргахаар боллоо" гэж цахим хуудаснаа бичсэн байна.

Тодруулбал, яллах дүгнэлттэйгээ ирж танилцах тухай "мэдэгдэх хуудас"-ыг өөрт нь хүлээлгэж өгөөгүй гэх шалтгаанаар шүүх татгалзсан байна.

С.Замира: Бага ангид нь англи хэл заана гээд байх юм. Дунд ангиас нь гадаад хэл заана гэж оруулж өгөөч, Боловсролын сайд аа
С.Замира: Бага ангид нь англи хэл заана гээд байх юм. Дунд ангиас нь гадаад хэл заана гэж оруулж өгөөч, Боловсролын сайд аа
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.