Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн зах зээлийн статистикаа бодитойгоор гарган, хэрэгцээнд суурилсан их өгөгдлийг боловсруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй дахин уулзаж, үйл ажиллагааны эрхзүйн орчныг нь хэрхэн боловсронгуй болгох талаар ярилцлаа. Тус холбоо нь ажил олгогч, ажил хайгч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үзүүлдэг.

Эрхзүйн орчныг боловсронгуй болгосноор, жилд 12 мянган хүнд хүрч үйлчлэн, 6 мянган иргэнийг байнгын ажлын байранд зуучлах боломжтой талаар тэд танилцуулсан.

Манай улсад 100 мянган орчим иргэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг. Иргэдийн халамжийн сэтгэлгээг өөрчилж, ур чадварыг зөв үнэлэн хөдөлмөр эрхлэлтэд зуучлах нь чухал.

Мөн төр, хувийн хэвшлийн хөдөлмөрийн байгууллагын ажилтан, мэргэжилтнүүдийн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, тогтмол сургаж, хөгжүүлэх шаардлагатай гэлээ.

Уулзалтын үеэр салбарын сайд “Иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг зөв үнэлэх, дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн хэлтсүүдтэй хамтын ажиллагааг нь сайжруулан, менежментийн шинэчлэл хийж, чанартай, хүртээмжтэй, иргэнд ойр үйлчилгээг нэвтрүүлнэ.

Хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж, албан бус хөдөлмөр, зайнаас болон цагийн гэхчлэн ажлын байрны олон зохицуулалт бий болсон. Тиймээс эрэлт нийлүүлэлт, мэргэжлийн болон техникийн боловсрол, гадаадад байгаа ажиллах хүчний асуудлыг нэгтгэн хөдөлмөрийн зах зээлийн статистикаа бодитойгоор гарган, хэрэгцээнд суурилсан Big Data буюу Их өгөгдлийг боловсруулна” хэмээн ярилаа.

Төр бодлого, стандартаа гаргаж, мэргэжлийн байгууллагууд ажил үйлчилгээг хэрэгжүүлэх нь үр дүнтэй талаар биржийн төлөөлөлтэй ярилцаж санал хүсэлтийг нь сонсов.

Ч.Төгсдэлгэр: Дэд төв байгуулснаар хотын төвийн төвлөрөл СААРНА
Ч.Төгсдэлгэр: Дэд төв байгуулснаар хотын төвийн төвлөрөл СААРНА
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.