Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүхэд хандлаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм. Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж байгаа буй.

Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр /2024.08.13/ Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дурдсан байна. Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтээ мөн өгч байгаа юм. Тиймээс шүүх хурлыг ил тод нээлттэй явуулж өгөхийг дэмжиж өгөхийг олон нийтээсээ хүслээ.

Д.Хүдэрбулга УЛСЫН ЗААН цолны наадмаа баасан гарагт буюу энэ сарын 16-нд хийнэ
Д.Хүдэрбулга УЛСЫН ЗААН цолны наадмаа баасан гарагт буюу энэ сарын 16-нд хийнэ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.