Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 7 давж, Улсын заан цол хүртсэн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Д.Хүдэрбулга цолны наадмаа хийхээр урилгаа цахим орчинд нийтэлжээ. Тэрбээр,
"Эрхэм ах, дүү, найз нөхөд, багш дасгалжуулагчид, хамаатан садан, ханийн минь ураг төрөл, Төв сайхан нутгийн түмэн олон, өсөж өндийсөн Өндөрширээтийн ард олон, дэмжиж тусалдаг компанийн хамт олон, намайг уухайлан дэмждэг Монголын ард түмэн та бүхнийг 2024 оны наймдугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод болох Монгол Улсын Заан цолны хүндэтгэлийн наадам, бөхийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хүндэтгэсэн: МОНГОЛ УЛСЫН ЗААН ДОРЖХАНДЫН ХҮДЭРБУЛГА" гэсэн байна.