“Алтаргана-2024” наадам энэ сарын 26-28-ны өдрүүдэд Булган аймагт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Алтаргана-2024" наадам долоодугаар сарын 26-28-ны хооронд Булган аймагт болно. "Алтаргана-2024" их наадмын талаар Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангаас өнөөдөр /2024.07.23/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус сангийн тэргүүн С.Билэгсайхан "Би 34 жил буриад өв соёл, уламжлалыг хөгжүүлэх чиглэлээр явж байна. Манай наадмын зорилго нь буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой.

Наадамд 4650 гаруй оролцогчид, 100 гаруй шүүгч оролцоно. Алтаргана наадмын бэлтгэл үйл явц сайн байгаа. Аль болох жуулчид зочдодоо хүндрэл учруулахгүй, аятай тухтай байлгахыг бодож ажиллаж байна. Наадмын үеэр спорт урлагийн олон уралдаан тэмцээн болно" гэлээ.

О.АНУЖИН

Санзайн авто замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна
Санзайн авто замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц