Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймаг зудын эрсдэлгүй өвөлжиж байна

Огноо
Унших
1 минут 17 секунд

Зудын эрсдлийн үнэлгээгээр дөрвөн аймгийн 10 сум цагаан зудын, 10 аймгийн 40 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Харин Булган аймаг өнөөдрийн байдлаар зудын эрсдэлгүй байна. Аймагт 11.5 мянган малчин өрхийн 3 сая толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 100 мянга гаруй толгой мал тоолуулсан байна.

Шадар сайд С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллах үеэр аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга Онцгой комиссын гишүүдтэй уулзаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан нь энэ юм байна. Мөн аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 90.9 хувьтай хангагдсан байна.

Тодруулбал,

  • Малчдын өвс, тэжээл 89 хувь,
  • Аймгийн аюулгүйн нөөц 87 хувь,
  • Сумын аюулгүйн нөөц 75 хувь,
  • Худгийн бэлэн байдал 91 хувь,
  • Малын усан хангамж 93 хувь,
  • Малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94 хувь,
  • Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагджээ.

МАРГААШ: Улаанбаатарт -16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
МАРГААШ: Улаанбаатарт -16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
 
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.