Франц улсын Парис хотод зохион байгуулагдах 33 дахь удаагийн зуны олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын буюу парад хувцасны загварын иж бүрдлийг "Michel&Amazonka" компани албан ёсны эрхтэйгээр урласан билээ.
Тэгвэл үндэсний их баяр наадмын өдрүүдэд "Michel&Amazonka" компани олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцасыг гадаадын болон дотоодын хэрэглэгчдэд Парис-2024 наадмын нээлтээс өмнө худалдан борлуулсан хэмээн шүүмжлэлд өртөөд буй юм.
Иймд тус компаниас мэдэгдэл гаргаад буй аж. Тодруулбал, мэдэгдэлдээ "... тухайн загварыг худалдан авахыг хүссэн дотоодын болон гадаадын олон зуун хэрэглэгчид бидэнд хүсэлтээ ирүүлээд байгаа ба МҮОХ-ны зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулах тусгай эрхийн хүрээнд цөөн тоогоор дахин урлаж, зөвхөн захиалгаар борлуулах бэлтгэл ажилдаа ороод байна. Тухайн борлуулсан бараа, бүтээгдэхүүн бүрийн 8 хувийг Монгол Улсын хүүхэд залууст Олимпизмыг сурталчлах, дэмжих үйлст зориулан холбогдох байгууллагуудад хандивлах болно" гэжээ.