Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн хаагдах замууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болсон байна. Тодруулбал,

  • БГД-ийн 28 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварын дулааны шугамыг өргөтгөхөөр болжээ. Энэ хүрээнд долдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн долдугаар сарын 19-ны өдрийн 08:00 цаг хүртэл
  • БГД-ийн дөрөвдүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварын дулааны шугамыг мөн өргөтгөх аж. Тиймээс долдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн долдугаар сарын 20-ны өдрийн 08:00 цаг хүртэл
  • Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугамыг өргөтгөнө. Энэ хүрээнд долдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн долдугаар сарын 23-ны өдөр хүртэл, дээрх замуудыг тус тус хэсэгчлэн хаахаар болжээ.
ЗТХЯ: Улаанбаатар-Арвайхээр чиглэлд түр замаар зорчуулна
ЗТХЯ: Улаанбаатар-Арвайхээр чиглэлд түр замаар зорчуулна
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.