Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: Улаанбаатар-Арвайхээр чиглэлд түр замаар зорчуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улаанбаатар-Арвайхээр чиглэлд түр замаар зорчуулах болсон талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсын 2024 оны Улсын Төсвийн тухай хуульд “Чойр – Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр – Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болох “Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар 6.12км”-ын ажил тусгагдсан.

Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт 2,6 км давхцаж байна. Төслийн зам барилгын ажлаас шалтгаалж тус хэсэгт түр замаар зорчуулах тул иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой, хурдаа тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Баяр наадмын өдрүүдэд хүний амь нас хөнөөсөн 3 тохиолдол бүртгэгджээ
Баяр наадмын өдрүүдэд хүний амь нас хөнөөсөн 3 тохиолдол бүртгэгджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ